Манай улс энэ онд зэсээс 580, нүүрснээс 920 гаруй тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлнэ хэмээн төлөвлөсөн байна. Хоёр жилийн өмнө уул уурхайн салбараас 900 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж байсантай харьцуулбал дээрх дүн маш өндөр үзүүлэлт юм.
Татварын орлогыг бүрдүүлэх гол эрдэс баялаг бол нүүрс, дараагаар нь зэс аж. Нүүрсний хувьд дэд бүтцийн асуудал шийдэгдсэнээр экспорт эрс өсөх төлөвтэй байгаа билээ. Харин Оюутолгойн олборлолт нэмэгдсэнээр зэсийн олборлолт эрс өсөх төлөвтэй байна.

АМГ-ын мэдээллээр 2013 оноос манай улсын зэсийн олборлолт 233 мянган тоннд хүрэх гэнэ. Үүнээс 111 мянган тонн нь Оюутолгойгоос олборлосон зэс байх аж. Харин Эрдэнэтээс 122 мянган тонн зэс олборлоно. Ерөнхийдөө Эрдэнэтээс олборлох зэсийн хэмжээ 120-130 мянган тоннд хэлбэлзэж ирсэн. Цаашид энэ дүнгээс нэг их хэлбэлзэхгүй төлөвтэй байна. Улсын хэмжээнд зэсийн олборлолт 2015 оноос 396 мянган тоннд хүрэх төлөв байна. Үүнээс 205 мянган тонн нь Оюутолгойд ногдож буй юм. Мөн Цагаан суваргын ордыг ашиглаж эхэлснээр 2015 онд тус ордоос 50 мянган тонн зэс олборлоно. Улмаар улсын хэмжээнд зэсийн олборлолт 2020 он гэхэд 980 мянган тоннд хүрнэ. Энэ нь зэсийн олборлолт өнөөгийн түвшингээс 6 дахин өснө гэсэн үг. Үүний 775 мянган тонныг Оюутолгой дангаар үйлдвэрлэх аж. Харин Цагаан суваргаас 70 мянга, Эрдэнэтээс 135 мянган тонныг олборлохоор байна.
Дашрамд сануулахад, манай улсын зэсийн таамаг нөөц 1.2 тэрбум, баталгаат нөөц 36.3 сая тонн байна. Дэлхийн зах зээл дээрх зэсийн эрэлт улам бүр өсөх төлөв ажиглагдаж буй бөгөөд Хятад дахь хайлуулах үйлдвэрийн хүчин чадал хоёр сая тонноор нэмэгдсэнээр 2020 он гэхэд баяжмалын зах зээлд 2.5 сая тонн зэсийн хомсдол үүснэ хэмээн судлаачид таамаглаж байгаа юм.